ZSZ : Монголын анхны төрт улс Хүннү

Монголын анхны төрт улс Хүннү

Монголын анхны төрт улс Хүннү

Монгол нутагт оршин суусан элдэв аймаг, бүр МЭӨ хоёрдугаар мянган жилийн үед Хятад оронтой хэлхээ холбоотой байсан тухай товч мэдээ Хятад сурвалж бичигт бий. Их гүйцэд мэдээ гарах болсон нь МЭӨ 4-3 дугаар зууны үе бөгөөд тэр үед Хятадын хойд хязгаарт Хүннү, Дунху гэдэг аймгийн хоёр холбоо бүрэлджээ.

Хүннү нарын аймгийн холбоо нь МЭӨ 3-р зууны эцсийн арван онд нэлээд хүчийг олсон нь ардын бослого гарцгааж сурвалжтаны бүлгүүд засгийн эрхийн төлөө хоорондоо тэмцэлдэж байсан хүчирхэг хөрш Хятад орныг сулруулсан явдал нь түүнд зарим талаар дөхөм болжээ. Тэр үед бүрэлдэн байсан хүннү нарын нийгмийн байгуулал нь анхны хүй нэгдлээс нийгмийн байгуулалд шилжин бүхий үе байжээ. Хүннү нарын аймгийн байгуулалтын улс төрийн хэлбэр нь хожим болтол буюу хүннү нарын хүчирхэг чадал манай эриний 1-р зууны үед  доройтох хүртэл хэвээр байсан цэргийн ардчилал юм. “Цэргийн ардчилал” байгуулал улс төр тогтоох буюу ангит нийгэм тогтохын шууд угтуул нь болдог юм.

Хүннү нар эрх мэдэл нь үе улиран , тухайн нэгэн овогт бат оршин, эцгээс хүүд нь шилжүүлдэг байжээ. Аймгийн холбооны тэргүүнд эзэн-шаньюй байдаг агаад МЭӨ 3-р зууны үеэс түүнийг аймаг буюу зонхилогчдын зөвлөлөөр сонгохоо нэгэнт больсон байжээ. Аймгийн сурвалжтан ноёд ялгаран гарч Зонхилогчдын зөвлөл байсаар боловч шийдвэртэй алхам хийдэггүй байв. Өөрийн эцэг Түмэн Шаньюйг алж МЭӨ 209 онд Засгийн эрхийг булаан авсан Модун Шаньюй зонхилогчдоос зөвлөгөө авдаг байсан боловч заримдаа тэднийг тоодоггүйгээр үл барам, хэрэв зонхилогчдыг саналыг нь эс зөвшөөрвөл “толгойгий нь ав” гэж тушаадаг байжээ. Модун Шаньюй хаан ширээ булаасныхаа дараа реформ хийж түүгээрээ хүннү нарын сурвалжтаны үе улирах эрх мэдлийг бэхжүүлжээ.

Хүннү нарын мэдэлд орсон газар нутгийг гурав хувааж, нэг хэсэг нь Модун Шаньюйгийн харьяат нарын нутаг болж, нөгөө хоёр хэсэг нь зүүн баруун этгээдийн ноёд: Жуки ван, Лули ван нарын тэргүүлсэн газар болжээ. Зүүн этгээд солгой талаа ахмад тал гэж үздэг байжээ. Ер нь Шаньюйн ширээ залгамжлагч нь зүүн этгээдийн Жуки ван байдаг байжээ. Тэр хоёр ван элдэв цолтой үе залгамжилдаг зонхилогч түмний ноёдыг захирдаг байжээ. Тийм зонхилогч 24 байсны тус бүр нь нэг түмэн морин цэрэгтэй байжээ. Түмний ноёд, мянгат, зуут, аравтын дарга нарыг томилон захирах, тушаах хэргээ гүйцэтгэдэг байв. Хүннү нарын их сурвалжит овог: Хуянь, Лань, хожим гарсан Сюйбу гурав байжээ. Тэдгээр овогоос үе залгамжилдаг ноёд, цэргийн том дарга дэвшин гардаг байлаа. Хүннү нарын сурвалжтаны эрх мэдэл үе залгадаг байсан нь овог аймгийн харилцаа задарч ангит нийгэмд шилжин бүхийн тэмдэг билээ.

Хүннү нарын аймгийн холбоонд аж ахуйн хэлбэр нь бүдүүн баараг байв. Хүннү нар нүүн аж төрж мал аж ахуй эрхэлдэг байсан тул газар тариаланг огт мэддэггүй байсан гэж сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Аймаг бүрийн нүүж буух нутаг нь багцаа тоймтой байжээ.
Хүннү нар үхэр бог мал олонтой, зарим нь тэмээ, илжиг, адуу үржүүлдэг байсан байна. Хувцас хүнсний хэрэглээг мал аж ахуйгаас гардаг зүйлээр үндсэнд нь залгуулж, үр тарианы бүтээгдэхүүн, гар үйлдвэрийн эд эдлэл, аймгийн сурвалжтаны  гоёл чимгийн юмсыг суурьшмал хөрш орон, гол төлөв Хятад орноос авдаг байжээ.
Бичиг үсэг бий болох явдал үйлдвэрлэлийн хөгжиж, анги гарч улс төр бэхжихтэй ямагт холбоотой байдаг. Гэтэл МЭӨ 3-р зууны Хүннү нарт бичиг үсэг байхгүй байсан нь тэр үед хүннү нар анги хөгжсөн нийгэм, гүйцэд бүрэлдэн тогтсон улс төртэй байгаагүйг гэрчилж байна.

Анхны хүй нэгдлийн харьцаанаас ангит нийгэмд шилжсэн цагийн нийгмийн хөгжлийн шатанд байсан хүннү нарт дайн, байнгын ажил нь байжээ. Энэ бол гагцхүү Хүннү нарт ч хамаатай бус, хөгжлийн тийм шатанд байсан бусад аймагт ч ийм шинж илэрдэг байсан юм.

Хүннү нарын Модун Шаньюй, түүний хойчийг залгагсад хөрш орнуудтайгаа сэгхийлгүй дайтдаг байжээ. Модун МЭӨ 209 онд дунху аймгуудыг гэнэт довтолж дийлээд, газар хүн хөрөнгий нь түрэмгийлэн авчээ. Нэг хэсэг дунху нар Модунд захирагдах болж , түүнд захирагдахгүй гэсэн нөгөө хэсэг дунху нар нь хойд зүгт зугатаж, Онон, Хэрлэн, Өргөнө мөрний газрыг эзлэн суужээ. Дунхугийн гол олонх нь Ляо /Луух/ голын эхэнд шилжин нүүжээ. Модун цаашдаа баруун зүгт Юэчжи аймгийг бут цохиж, өмнө зүг Ордосоор нутагласан аймгуудыг эзлэн бүр Цинь улсын /МЭӨ 246-207 оны/ үед Хятадын жанжин Мень Тяний, хүннү нараас булаан авсан газрыг эргүүлэн аваад, хойд зүгийн хэд хэдэн аймгийг эзлэн авчээ.
Хүннү нарын байн байн дайтаж байсан олон дайн нь үе залгадаг сурвалжтан ялгаран гарч эрх мэдлээ булаацалдан, эрх мэдлээ бүх аймгийн эсрэг тавихад том үүрэгтэй байжээ.   

Модунгийн үед хүннү нарын аймгийн холбоо нь өргөн уудам нутгийг эзэлж маш хүчирхгийн туйлд хүрчээ. Хүннү нарын нутгийн хил нь баруун зүгт
Дорнод-Туркестаны хот-улсууд, зүүн зүгт дунху аймгууд нутаглаж байсан Ляо голын эхэн газар, өмнө зүгт хятад /одоогийн Шаньси, Ордос/ нутаг бөгөөд Хятад Хүннү нарын хил нь Түмэн газрын цагаан хэрэм дагуу байж, хойд зүгт хүннү нарын нутаг Байгаль нуур хүрч байлаа. Дээрмийн дайн хийж нутгаа тэлж өргөтгөсөн хүннү нарын амжилтанд нэг талаар бусад нүүдэлч нарын нэлээд сул дорой байсан гадаад зохимжтой нөхцөл, Хятад орон дахь дажин хямрал ихтэй байснаар тийм завшаан нээгдэж, нөгөө талаар тэр амжилтанд хүннү нар эртний хорезмуудын жишээгээр хүнд зэр зэвсэгт морин цэрэг хэрэглэх болж бас хүннү нарын цэрэг аймгийн байгуулалт тус дөхөм болжээ.

Зэр зэвсэгт гарсан шинэ зүйл нь чин бат бэгтэр хуягийг хүн морь хоёрт хэрэглэж, бас мориноос гинжээр торгосон довтлох урт жад хэрэглэсэн явдал даруй мөн. Хүннү нарын холбооны цэрэг аймгийн байгуулалт нь дээр заасан ёсоор бүх аймгаа байлдааны нэгж, арван, зуун, мянган, түмэн гэдэн хуваариар хувааж, цэргийн сургууль үргэлж хийлгэдэг байжээ. Тийм байгууламж нь цэргийн хүч зузаатгах бэлтгэлтэй болж, аймгийн бүх эрчүүдийг байнгын цэрэг болгосон гэсэн үг юм. Модун Шаньюйн байлдан дагууллын улмаас хүннү нарын аймгийн холбоо нь монгол, хамнига, тюрк гарлын элдэв аймгийг хамран багтаажээ. Өмнө зүгт хүннү нарын захиргаанд нэг хэсэг хятад хүн байжээ. Хүннү нарын үргэлжийн довтолгоонд эрсдэн нэрвэгдсэн Хятадын Хань улс хүннү нарын аргадаж үе үе бэлэг сэлт барьдаг байсан нь нэг ёсны алба байсан гэдэг. Модун Шаньюйг нас барснаас хойш / МЭӨ 174 онд/ дараачинй шаньюй нарын цагт 100 гаруй жилд хүнүү нарын холбооны дотоод аймгууд хоорондоо тулалдаж бас Хятадтай тэмцэлдэж байлаа. Хятадад харьяалагдаж Дунхугийн ухуань, Сяньби аймагтай тэмцэлдэн хүч нь суларсан өвөр хүннү нар монгол нутагт суусаар байжээ. Манай эриний 85, 87 онд Сяньби аймаг ар хүннү нарыг бут ниргэсэн учир тэд дахин сэхэж чадаагүй юм. Өвөр хүннү нар хятад цэрэгтэй хүч хавсран ар хүннү нарыг хэд хэдэн удаа хавчин тулж тэднийг бут цохижээ. Ар хүннү нар 93 онд аймгийн бие даасан нэгдэл болон тогтохоо больж нэг хэсэг нь хядуулж, амь гарсан нэг бум гаруй өрх айл, сяньби аймагт нэгдэж тэдний аймгийн нэртэй болжээ.

Өвөр хүннү нар МЭ 215 он хүртэл монгол оронд мэдэгдэхүйц улс төрийн роль гүйцэтгэж байгаад түүний дараачаар өвөр хүннү нарын нэг хэсэг нь бусад аймгийн дунд шингэж нөгөө хэсэг нь умард хятадын зүгт нүүн шилжжээ.

Хөх Түрэгийн үеийн бичиг үсгийн дурсгалт олдвор тоногдож байжээ

"Монголын нууц товчоо" хөлгөн сударт Чингэс хаан Тататунга хэмээх түшмэлтэй зөвлөж Уйгар бичгийг өөриймшүүлэн Монгол төрийн бичиг болгосон тухай өгүүлдэг. Үүнээс улбаалан гадаадын эрдэмтэд монголчуудыг XIII зуунд бичиг үсгийн соёлгүй байсан атлаа яаж тийм гүрнийг цогцлоосон юм бол гэж гайхацгаадаг байна. Тэгвэл, Монгол нутаг дээр оршин тогтнож байсан эртний нүүдэлчин улс гүрнүүд бичиг үсгийн өндөр соёлтой байсны ул мөр олон баримтаар батлагддаг.

Оюуны ийм баялаг өв өнөөдөр ч Монгол орны өнцөг булан бүрээс олдсоор байгаа агаад эл соёлын нөлөө монголчуудыг дэлхийн талыг эзэгнэсэн хүчирхэг гүрэн болоход дэм үзүүлсэн гэх хандлага сүүлийн үед дэлхийн монголч эрдэмтдийн анхаарлын төвд байгаа юм. Үүнийг батлах нэгэн олдворыг эрдэмтэн судлаачид илрүүлжээ. Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байдаг эртний нэгэн дурсгалыг олз ашиг хайгчид тонон сүйтгэж буй тухай мэдээлэл 2005 оны есдүгээр сард судлаачдад иржээ. Харамсалтай нь, мөнгө хөрөнгийн бэрхшээлээс болж хугацаа алдсаар энэ оны зургадугаар сарын 11-18-ны өдрүүдэд уг дурсгалын төрөл зүйлийг тодорхойлох анхны судалгааг хийсэн байна.

Энэ хайгуулын ангид ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс томилогдсон доктор Д.Баяр, эрдэм шинжилгээний ажилтан Р.Мөнхтулга, С.Хүрэлсүх, Баянхонгор аймгийн орон нутгийг судлах музейн ажилтан Т.Мөнх-Эрдэнэ нарын судлаачдаас бүрдсэн шинжилгээний анги ажиллаад иржээ. Судалгааны хээрийн ангид О.Бум-Ялагч захиралтай "Explore Mongolia" компани хөрөнгө санхүүгийн тусламж үзүүлсэн нь сайшаалтай.

Тонуулж ухуулсан эл дурсгал нь VII-VIII зууны үед Монгол нутагт төрт улсаа цогцлоон байгуулсан Хөх Түрэгийн хаант улсын үед холбогдох язгууртны тахилын онгон байжээ. Монгол нутагт 1889 онд анх археологийн судалгаа хийгдэж эхэлснээс хойш 50 гаруй ховор олдвор олдоод байгаагаас энэ нь Билгэ хаан, мэргэн Тоньюкук, Культегиний гэрэлт хөшөөний удаад орох ховор олдвор гэж судлаачид өгүүлж байсан. Олон нуурын хөндийд орших тахилын онгоныг тоногчид голоос нь ухаж, хавтан чулуудыг эмх замбараагүй тараан хаясан байжээ.

Энэ нь дөрвөн хавтан чулуугаар хашлага хийж дээрээс нь голдоо нүхтэй чулуугаар тагласан онгон болох нь тодорсон бөгөөд хавтангийн гурав нь сийлмэл хээтэй, нэг хавтан дээр эртний Түрэгийн гурван мөр руни бичээс сийлээстэй гэнэ. Онгоны бүрэлдэхүүнд гурван хүн чулуу байсны хоёр нь аймгийн төвийн музейд байгаа юм байх. Онгоны зүүн талд наран мандах чиглэлд суулгасан зэл чулуу 800 гаруй метр үргэлжилж байгаа нь яах аргагүй томоохон язгууртны тахил гэдгийг баталж байгаа юм байна. Ийнхүү бичиг үсгийн дурсгал бүхий язгууртны онгон шинээр илэрсэн нь Монгол нутагт эртнээс нааш хаяа залган оршсон, угсаа гарал нэгт монгол, түрэг угсааны овог аймгуудын түүх соёл, харилцаа холбоо, хожмын монгол угсаатан бүрэлдэхэд оруулсан хувь нэмрийг тодруулан судлахад чухал ач холбогдолтой гэж эрдэмтэд сэтгэл хангалуун байгаа юм. Энэ утгаараа Монголын түүхийг баяжуулж, дэлхийн түрэг судлалд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн шинэ сурвалж нээгдэж байна гэж тэд өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Хүннүгийн язгууртны том булш олджээ

Монгол нутаг нүүдэлчдийн археологийн дурсгалт баялгийг өлгий гэгддэг. Манай улсад археологийн шинжлэх ухаан 1949 оноос үүссэн гэдэг. Археологи бол урт удаан хугацааны дараа үр дүн нь гардаг шинжлэх ухаан. Манай улсад археологийн судалгаа явуулах их нөөц байгаа. Хятадын Хан улстай эн зэрэгцэх хүчирхэг гүрнийг байгуулж байсан Хүннү улсын археологийн судалгаа сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй өргөжиж эхэлсэн. Дэлхийн олон орны археологичид Монгол руу анхаарлаа хандуулж буй. Манай улс археологийн салбарт Орос, Франц, Герман, Солонгос зэрэг арав гаруй оронтой хамтран төсөл хэрэгжүүлж байна. 

Германы археологийн хүрээлэн манай архилогичидтой хамтран өнгөрсөн жил Монгол Алтайд 3000 жилийн өмнөх үед холбогдох "Мөсний хүн"-ий булш олсон нь дэлхийн археологийн түүхэнд "алтан" үсгээр тэмдэглэх үйл явдал болсон юм. Уг олдворыг малтаж гаргасан тэр нутагт манай улсын Еренхийлөгч Н. Энхбаяр очиж танилцаж байсан. Цэвдэгтэй хөрсөнд хэдэн мянган жил тайван нойрссон олдвор бүрэн бүтэн эдлэл хэрэглэлтэй байсан төдийгүй уг хүний яс арьс, махны үлдэгдэлтэй олдсон нь шинжлэх ухаанд үнэлж баршгүй завшаантай хэрэг болсон билээ.

Дэнгийн суурь"Мөсний хүн"-ий булшийг Германы археологийн хүрээлэнгийн лабораторид нарийвчилсан судалгаанд оруулж тал талаас нь сонирхож буй. Уг судалгааны дүнд булшнаас олдсон хүн ямар өвчнөөр өвдөж байсныг хүртэл мэдэх боломжтой гэнэ. Үүнээс гадна Монгол, Германы археологичид Монголын эртний нийслэл Хархорум хотын ордны сууринд малтлага хийж Амарбаясгалант хийдийн дараа орох том сүмийн туурь олсон. Монгол Улсын ШУА, Германы Боннын их сургууль хамтран "Монгол дахь Археологийн судалгаа" сэдэвт олон улсын анхдугаар онол, практикийн хурлыг зохиож байгаа нь манай археологийн хөгжилд багагүй нэмэр болж байгаа. Саяхан Германы археологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Герман Парцингер Монголд зочилж Германы археологийн төвийг Улаанбаатар хотноо уржигдар нээсэн. Тус төв цаашид Орхоны хөндий дэх Уйгарын Хар балгасыг судлах, археологийн судалгаа малтлага хийхээр төлөвлөсөн байна.

Монголын үндэсний түүхийн музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, БНСУ-ын үндэсний музей хамтран 1997 оноос эхлэн археологийн "Мон-Сол" төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төсөл өнгөрсөн арван жилийн хугацаанд Өглөгч голын дурсгал, Морин толгой, Худгийн толгойн Хүннүгийн үеийн булшийг судалсан төдийгүй судалгааны үр дүнг тайлагнасан таван боть ном хэвлүүлжээ. Монгол, Солонгосын шинжилгээний анги сүүлийн хоёр жил Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг нарс хэмээх газар малтлага судалгаа хийсэн нь олны анхаарлыг татаж байна. Дуурлиг нарс нь Чингис хааны төдийгүй Хүннүгийн олдворт зургаан том газрын нэг юм. Шинжилгээний анги уг газраас Хүннүгийн язгууртны том хэмжээний булш нэг, дагуул жижиг булш хоёрыг олжээ. Том булш нь 11x9 метрийн хэмжээтэй, өмнө талдаа 15 метр урт үүдэвчтэй байжээ.

Төмөр сав, эдлэлБулшны хойд талын хананд адуу, хонь, ямаа зэрэг арваад малын толгой, мөчийг тахилын идээ бопгон тавьж байрлуулсан нь сонин. Бас тэр булшнаас улаан өнгөөр лакадсан, нимгэн алтан ялтсаар чимэглэсэн авс гарсан нь томоохон язгууртны булш болохыг илтгэж байгаа аж. Мөн морин тэрэгний хэрэгсэл, төрөл бүрийн төмөр болон хүрэл эдлэл, амгай хазаар, хүзүүний зүүлт, даавуу эдлэл, том ваар, мөнгөн халбага олджээ. Уг булшнаас олдсон гурван хөлтэй хүрэл дэнгийн суурь өмнө нь Хүннүгийн үеийн ямар ч булшнаас гарч байгаагүй гэдгийг судлаачид ярьж байсан. Ийм хүрэл дэн нь Хан улсын үеийн булшнаас ихэвчлэн гардгийг тэд онцолсон. Том булшны хажуугийн дөрвөлжин хэлбэртэй хоёр жижиг булшнаас хүрэл тогоо, алтадсан бүс, лакадсан эдлэл, ваар олджээ.

"Мон-Сол" төслийн удирдагч, археологич Юн Хён Вон эртний нүүдэлчдийн зан үйлийг суурин Солонгосын соёлтой харьцуулан судалж байгаа аж. Энэхүү ховор олдворыг Солонгос улс руу илгээж судалгаанд оруулах юм байна. Ер нь манай улс археологийн нарийн багаж төхөөрөмж, лаборатори байхгүйгээс олдвороо ихэвчлэн гадаадын аль нэгэн улс руу явуулчихдаг нь зөв үү, буруу юу. Гадагшаа гаргаж байгаа түүх соёлын дурсгал эргэж ирэх болов уу гэсэн эргэлзээ хүн бүхэнд төрдөг. Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж хэлэхдээ, - Соёлын өвийг хамгаалах хуулинд түүх дурсгалын өв, олдворыг гадаадад нэг жилийн хугацаагаар шинжилж судлуулах хуулийн заалт байдаг. Уг хуульд зааснаар археологийн олдворыг гадаадын лабораторид шинжлүүлээд буцаан авдаг гэсэн юм.

Монгол орны хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үе

Чулуун зэвсгийн сүүл үеэс хүн төрөлхтөн анх зэс хэмээх металлтай санамсаргүй байдлаар танилцаж өмнө хэрэглэж байсан чулуунаас багаж зэвсэг хийхэд илүү тохиромжтой, хялбар бас олон давуу талтай болохыг нь ухаарч мэдсэн байна. Гэвч энэхүү шинэ материал нь хэт уян харимхай, төдий л эдэлгээ сайтай бус байсан учир илүү хатуу металлийг эрэлхийлэх болжээ. Энэхүү эрлийн эцсийн үр дүнд эртний хүний нээсэн, сэтгэлд нь нийцсэн металл бол хүрэл байлаа.

Хүрэл нь зэс, цагаан тугалгын холимог хайлш юм. Үүнээс гадна хүрлийн найрлагад хар тугалга, мышъяк, сурьма, мөнгө, цайр гэх мэт олон төрлийн элементүүд оролцдог. Хүрлээр хийсэн багаж зэвсэг эдэлгээ сайн, хатуу ирэлж хурцлахад хялбар чанартай байсан учир хүн төрөлхтөн урт удаан хугацааны турш энэ металлаар багаж зэвсэг болон гоёл чимэглэлийн зүйлс хийж ашигласаар байсан юм. Тиймээс судлаачид энэ үеийг хүрэл зэвсгийн үе хэмээн нэрлэдэг болжээ.

Харин энэхүү металлыг ашиглаж эхэлсэн үе нь дэлхийн өнцөг булан бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд бидний өвөг дээдэс одоогоос 4000 гаруй жилийн тэртээгээс хэрэглэж эхэлсэн байна. МЭӨ VII зууны үеэс монгол нутаг дээр оршин байсан эртний нүүдэлчид хүрлийн зэрэгцээ төмөр боловсруулж багаж зэвсэг хийж ашиглах болсон юм. Энэ сэдэвт МЭӨ 3000 жилээс МЭӨ III зууныг хүртэлх үе буюу монгол орны хүрэл, төмрийн түрүү үеийг нийтэд нь хамруулан үзлээ. Энэ хугацаанд монгол нутаг дээр нүүдэлчин олон овгийн аймгууд оршин байсан бөгөөд тэдгээрийн үлдээсэн археологийн олон төрлийн дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг юм. Тиймээс тэдгээрийг доор товчхон танилцуулъя.

1. Хиргисүүр

Хиргисүүр хэмээн нэрлэдэг дурсгал нь монголын төв болон баруун талын нутгаар их тархсан байна. Гадна хэлбэр нь ихэвчлэн төвдөө овоолсон чулуун дараас, түүнийг тойруулсан дугуй ба дөрвөлжин хүрээ бүхий байгууламж юм. Хиргисүүрийн хүрээний эргэн тойронд дагуул хэмээн нэрлэдэг жижиг дугуй чулуун байгууламжууд байрласан байдаг. Энэхүү байгууламж нь гол төлөв тахилга мөргөлийн зориулалттай байх боловч цөөн тохиолдолд оршуулга илэрч олддог.

Хиргисүүр судлаачдын үзэж байгаагаар энэ төрлийн дурсгал нь МЭӨ II-I мянган жилийн үед холбогдох ажээ. Археологийн малтлага судалгааны явцад хиргисүүрээс голчлон ваар савны хагархай, тайлга тахилгын зориулалт бүхий малын яс, хүрэл цагираг зэрэг олдвор олддог юм.

2. Дөрвөлжин булш

Хүрлийн үеийн томоохон дурсгалын нэг болох дөрвөлжин булш юм. Гадуураа дөрвөлжин хэлбэрийн чулуун хашлагатай булш учир ийнхүү нэрлэжээ. Энэхүү дурсгалыг үлдээгч овог аймгууд үхэгсдээ оршуулахдаа ухсан нүхэнд хүнээ тэнэгэр байдлаар толгойг зүүн зүг хандуулан чулуу дэрлүүлэн тавьж, гадуур нь хавтгай чулуугаар хашлага хийж, чулуугаар таглан шороогоор булдаг ба зарим тохиолдолд хөшөө чулуу босгодог заншилтай байжээ. Уг дурсгал манай орны зүүн болон төвийн бүс нутгаар их тархсан юм. Энэ төрлийн булшнаас элдэв янзын хүрэл гоёл чимэглэл, шавар ваар сав, сумын хүрэл зэв, сувс, хүрэл товруу, хүрэл дуулга, хутга зэрэг дурсгалууд илэрч олддог. Дөрвөлжин булш хиргисүүр, буган чулуун хөшөөтэй цогцолбор байдлаар түгээмэл тохиолдоно.

3. Хадны зураг

Монгол орон хадны зургийн дурсгалаар үлэмж баялаг бөгөөд тэдгээр нь түүхийн олон үед холбогддог. Эдгээрээс хүрэл, төмрийн түрүү үед хадан дээр улаан зосон будгаар зурсан, цоолборлосон, сийлсэн зураг элбэг байдаг бөгөөд ан ав, дайн байлдаан, аж ахуйн сэдэв голчилсон байдаг. Хадны зураг нь тухайн үеийн хүмүүсийн аж амьдрал, багаж зэвсэг, эд хэрэгсэл болон оюуны соёлын тухай хойч үедээ тодорхой ойлголт өгч чадах ач холбогдол бүхий дурсгал юм.

4. Буган чулуун хөшөө

Буган чулуун хөшөө хэмээх энэхүү дурсгал нь Төв Азиас 600 гаруй илэрсний 550 гаруй нь манай орны нутгаас олдсон юм. Гонзгой урт хөшөө чулууны их биеийг тойруулан гаж дүрсэлсэн бугын дүрсийг сийлж, доод хэсгээр бүс бүслүүлж түүнээс элдэв төрлийн зэр зэвсэг зүүлгэсэн, оройн хэсэгт нар сар дүрсэлсэн байдаг болохоор ийнхүү нэрлэдэг. Энэхүү хөшөөг хүнийг төлөөлүүлсэн дурсгал гэж үздэг бөгөөд булш, хиргисүүрийн өмнө талд босгосон байдгийг судлаачид тэрхүү булш оршуулгыг мөнхөд харж хамгаалж байг гэсэн бэлгэдэл, утга санаагаар босгож үлдээсэн хэмээн үздэг юм.

5. Чандманий дурсгал

Увс аймгийн Улаангом хотын ойролцоо Чандмань уулнаас 1972 онд илэрсэн бүлэг булш Чандманий дурсгал нэрээр алдаршжээ. Уг дурсгалыг судалсан эрдэмтэд эд өлгийн зүйл, булшны зохион байгуулалт зэрэг олон талаас нь хөрш зэргэлдээ Тува, Уулын Алтайн дурсгалуудтай харьцуулан судалж МЭӨ VII-III зууны үед холбогдох болохыг тогтоожээ. Чандманий дурсгалын гол онцлог шинж нь дүнзэн бунхант булшинд 5-8 үхэгсдийг бөөнөөр оршуулсан ба шарилын хөлийг атийлган, толгойг баруун хойш хандуулан тавьсан байжээ. Ийм дурсгал Монголын нутгаас нэмж илрээгүй байна. Чандманий булшнуудад дагалдуулан тавьсан эд өлгийн зүйл дотор хүрлээс гадна төмөр эдлэлүүд тохиолдож байсан. Тиймээс судлаачид Чандманий дурсгалыг үлдээгч овог аймгуудыг төмөр боловсруулж амьдрал ахуйдаа хэрэглэж байсан гэдгийг тогтоож, монгол нутагт МЭӨ I мянган жилийн дунд үеэс төмрийг хэрэглэж, ашиглаж эхэлсэн болохыг баттай тогтоож өгчээ.

Ном зүй

1. Ж. Болдбаатар. Монгол улсын түүх. УБ., 1999.
2. В.В. Волков. Бронзовый и ранний железный век Северной Монголии. УБ., 1965.
3. В.В. Волков. Оленние камни Монголии. УБ., 1981.
4. Д. Дорж, Э.А. Новгородова. Петроглифы Монголии. УБ., 1975.
5. Д. Дорж. Монголын хүрлийн үеийн хадны зураг. Эртний судлал угсаатны зүйн бүтээл. УБ., 1963.
6. Д. Наваан. Дорнод монголын хүрлийн үе. УБ., 1975.
7. Д. Наваан. Эртний Монголын түүхийн дурсгалууд. УБ., 1980.
8. Э.А. Новгородова. Древняя Монголия. М., 1989.
9. А.Д. Цыбиктаров. Культура плиточных могил Забайкалья и Монголии. Улан-удэ. 1998.
10. А.Д. Цыбиктаров. Херексуры Бурятии, Северной и Центральной Монголии. Улан-удэ. 1995.
11. Д. Цэвээндорж. Чандманий соёл. Археологийн судлал. Т-9, Р-4, УБ., 1980.
12. Д. Цэвээндорж. Монголын эртний урлагийн түүх. УБ., 1999.

Хүннүгийн үеийн хотууд

Хятадын он дараалын бичгээс үзвэл хүннүгийн үед монголын газар нутаг дээр “Лун-ци”, “Чжао-Синь-чень”, “Фань-фу-жень-чен”, “Теу-сян” хотууд байжээ.

Зөвлөлт Холбоот Улсын Абакан хотын орчим Минусмискийн хүрхрээний дэргэдэх хот, Сэлэнгэ мөрний цутгал Иволга гол орчмын хүннүгийн хотын үлдэгдлийг судалсан археологийн шинжилгээ ба Монголын Төв аймгийн Баянжаргалан, Мөнгөнморьт сум (Хэрлэн голд цутгадаг Тэрэлжийн голын эрэг дээрх) Тэрэлжийн дөрвөлж, Гуа довын балгас зэргийг ухсанаас үзэхэд тэр үеийн хотууд урт өргөнөөрөө 200 метр орчим хэрмэн ханатай голдоо том барилга байгууламжтай хоёр буюу дөрвөн талдаа хаалгатай байжээ.

Хэрмийг голчлон туйпуу, шавраар барьжээ. Гол барилгын өнцөгт зассан боржин чулуун ивүүр дээр модон багана босгосон байдаг. Гуа-дов хотын балгасыг малтаад 90 см зузаан ханатай 0,5 с.м өнгөн шавардлагатай шавар хэрэм олсон байна.

Багананы ивүүр байсан өрөмдмөл нүхтэй засмал боржин манай үеийг хүртэл бүтэн үлджээ. Мөн дээврийн ваар, дөрвөлжин туйпуу олдсон байна. Ваарыг эвэр хээ, тагнай хээгээр чимэглэжээ. (Дөрвөлжин туйпуу хожуу байгуулсан хотуудын балгаснаас ч олдож байгаа юм)

Тэрэлжийн дөрвөлжинг ухахад ч Гуа-довынх шиг дөрвөлжин туйпуу олдсон байна. Олдсон багана, чулуун ивүүрийн хэмжээг үзэхэд Гуа-довд том ордон байжээ гэж таамаглаж болмоор байна.

Төв аймгийн Мөнгөнморьт суман дахь Бүрхийн голд байгаа Хүрэн дов буюу Бүрхийн дөрвөлжин, Төв аймгийн Мөнгөн морьт суман дахь Баруун Бандлигийн Өндөр дов, Төв аймгийн Эрдэнэ суман дахь Их Бага гүн нуурын хооронд байгаа Баруун Дөрөөгийн Хэрэм, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд байгаа Барс хот  зэргийг ухахад байшин барилгын үлдэгдэл, барилгын янз бүрийн материал, ваар маягийн зүйл олдсон юм.

Монгол нутгаас хүннүгийн үеийн суурингуудын ул мөр одоо ч олдсоор байна. Археологич Ц. Доржсүрэн, одоогийн Бороогийн тосгонд байгаа Бороо гол, Цагаан чулуутын ширгэсэн горхины хоорондох хошуунаас эртний суурингийн ул мөр олоод цутлуулсан материалыг үндэслэж “Хүннүгийн үед хамаарах суурин” гэж үзжээ.

Ийм жишээг бас олноор дурдаж болох юм. Тухайлбал: Өмнөговь аймгийн Номгон сумын нутгаас “Баянбулаг”-ийн балгас, Хэнтий аймгийн Жаргалтхан ба Дэлгэрхан сумдын хоорондоос “Цэнхэрийн голын хэрэм” хэмээх балгас, Булган аймгийн Бүрэгхангай сумын Шувуутын голоос “Шувуутын голын хэрэм” гэдэг балгас олдсон байна.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
itgehgvi bn (зочин)

vzsen min zuwhun vsegnees tsaashgvi tsum hudlaa hubilain baigulsan Yuan gvren nuran unahad hytadiin bosogchidiin tolgoilogch n nomiin sangaas neg ch nom aldalgvi ezelj awahiin tushaasan baidag bas hojim manjiin vyd mongolchuudiin hadgalj bsan nomiig beejind hewlvvleh nereer bvgdiig n huraaj awsan tegeheer bid hyataduudiin zohioson tvvheer l nvd tailj bn daa huurhii

Зоригтбаатар (зочин)

Би энэ жил улаанбаатар их сургуулийн археологийн ангид элсэж орсон манай ангийн багш Д.Баяр багш байсан хайрт багш минь зуурдаар явсан ч бид бүхэн хайрт багшаа үүрд хүндэтгэж явах болно . Багшынхаа хийж амжаагүй бүхнийг шавь наран хийх болно.

Зоригтбаатар (зочин)

Монголчууд бид эх түүхээ хайрлаж хамгаалахгүй юм бол яаж оршин тогтнох билээ . үеийнхээ найзууддаа хэлхэд жоохон үндэсхэрэг байцгаая .

zuzuka bish zuzuka (зочин)

za za shalgaltand ih tus bollooooooo xexeeexxxxxxxe

Сэтгэгдэл үлдээх

(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)

(Зурган дээрх тоог оруулна уу)